/ “ДОТНО ЗӨВЛӨГЧ” сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“ДОТНО ЗӨВЛӨГЧ” сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг угтаж Цагдаагийн газраас анги удирдсан багш нарын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, хүүхдийн хүмүүжил төлөвшил болон тэдгээрийг гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамтарч ажиллах, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулахад зөвлөн туслах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Нутгийн удирдлагын ордонд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд,гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОНХХ, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх, Прокурорын газартай хамтран “ДОТНО ЗӨВЛӨГЧ” сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн багш 146 хүн оролцлоо.
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу дараах мэдээлэл хийгдсэн.Үүнд:
- “Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа байдал”-ын талаар Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, шүүгчийн туслах Ариунжаргал,
-“Насанд хүрээгүй хүнээс болон багш нараас үйлдсэн гэмт хэрэг”-ийн тухай Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа сэдвээр,
- “Дэлхийн зөн ОНХХ-ийн танилцуулга”-г Дэлхийн зөн ОНХХ-ийн төслийн ажилтан Б.Алтантуяа,
- “Анги удирдсан багш нартай хэрхэн хамтарч ажиллах”, “Сургуулийн сэргийлэгч хөтөлбөрийн танилцуулга”-г Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болормаа,
-“Сайн сайхан амьдрал-Эрүүл мэнд”-н тухай Ирээдүйн босго төвийн их эмч Ш.Сэлэнгээ,
-“Уралдаанч хүүхдийн эрхийн асуудал” сэдвээр ХГБХХ-ийн мэргэжилтэн С.Нанжид,
- “Цахим орчин-Хүүхэд хамгаалал”-н талаар мэргэжилтэн ХГБХХ-ийн Д.Төгсжаргал,
“Гэр бүлийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл”-ийн талаар ХГБХХ-ийн сэтгэл зүйч Б.Мөнхзаяа ,
ХГБХХ-ийн дарга Д.Сономцэвээн шинээр хэрэгжих Хүүхдийн эрхийн багц хуулийн талаар тус тус сургалт мэдээллийг хийж, зөвлөгөөний төгсгөлд оролцогчид харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй ажил боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна