/ “ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР" өдөрлөгийг зохион байгууллаа.

“ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР" өдөрлөгийг зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын түүх 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааг идвэхжүүлэх, "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлэлээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагаас 17.00 цагийн хооронд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” дор уриан дор “ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР" өдөрлөгийг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилан 2016 оны эхний 04 сарын байдлаар эрүү хэв журмын нөхцөл байдлын мэдээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг иргэд олон нийтэд мэдээлэн, тасаг албадуудын үйл ажиллагааг сурталчилсан самбаруудыг байршуулан иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөмж өгч, албаны техник, тусгай хэрэгслийг танилцуулав.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага хамт олноороо идэвх санаачлагатай оролцож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг 12 жилийн 2 дугаар сургуулийн хамт олон, “Ундаргын эх” ХХК-ны хамт олныг Цагдаагийн газрын Баярын бичиг, дурсгалын зүйлээр, мөн Баянхайрхан багийн Засаг дарга Н.Эрдэнэбат, АШУҮИС-ийн оюутны зөвлөлийн дарга М.Ализа нарыг цагдаагийн газрын Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнан урамшуулсан.
Өдөрлөгийн үеэр иргэдэд Цагдаагийн газрын алба хаагчдын урлагийг хэсэгчилсэн тоглолтыг үзүүлэн, жолоочийн лавлагаа, эрх сэргээх, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээж авах, галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллуулан үнэмлэхний лавлагааг 40 хүнд гарган өгч, эрх сэргээх материал 2, үнэмлэхээ нөхөн авах 4 хүний материалыг хүлээн авч 98 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 19 төрлийн хууль, эрх зүйн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас 960 ширхэгийг тараасан.
Өдөрлөгт оролцсон 50 иргэнээс хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга, 105 иргэнээс олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны талаар санал асуулгыг авч дүнг нэгтэн ажиллалаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг “Миний нутаг “ телевиз, “Алтай” радиогоор иргэд, олон нийтэд сурталчилан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна