/ "Алба хаагчдын тангараг өргөх ёслол"

"Алба хаагчдын тангараг өргөх ёслол"

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу цагдаагийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээний бэлтгэлийг хангуулан, Цагдаагийн газрын даргын 2019 оны А/15 дугаартай “Тангараг өргүүлэх тухай” тушаалаар цагдаагийн албан тушаалд шинээр томилогдож, цагдаагийн цол олгосон 11 алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Арга хэмжээний үед Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан ажилд шинээр томилогдсон алба хаагч нартай “Алба хаах гэрээ” байгуулж, цагдаагийн албан тушаалд томилогдож, цол олгосныг баталгаажуулсан батламж, ажлын байр / албан тушаал/-ын тодорхойлолт, үүрэг гүйцэтгэхэд өдөр тутам хэрэглэгддэг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаас хэсэгчлэн авч бэлтгэсэн гарын авлага, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн товхимол, нууцалж бэлтгэсэн албаны сургалтын дэвтэр зэргийг гардууллаа. Тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчдыг төлөөлж, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батпүрэв үг хэлж, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Дамдинпүрэв ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Шинээр албан тушаалд томилогдсон алба хаагчдаас бүтээлч ажлын хүрээнд “Цагдаагийн газрын мэдээллийн самбар”-ыг шинээр хэвлүүлэн хийлгэснийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасанд гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна