/ "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" ӨДӨРЛӨГ"

"АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" ӨДӨРЛӨГ"

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Аз жаргалтай гэр бүл" өдөрлөгийг цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулан, байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийг хүлээн авч, хүүхдүүдийн дунд насны ангилалаар гар зургийн, дуу, шүлгийн уралдааныг зохион байгуулав. Уралдаанд нийт 28 хүүхэд оролцож, төрөл бүрээс эхний 4 байрыг шалгаруулан, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Цагдаагийн газрын ар гэрийн зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран “Аз жаргалтай гэр бүл” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, зургийн үзэсгэлэн гаргаж, эхний 5 байрыг шалгаруулан шагнав. 
Алба хаагчдын хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлэн, байгууллагын зүгээс хүүхдүүдэд баярын бэлэг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна