/ "ШАГНАЛ ГАРДУУЛАВ"

"ШАГНАЛ ГАРДУУЛАВ"

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/615 дугаар тушаалаар цагдаагийн ахмад Нямдоржийн Нямсүрэнг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтний ажлаас чөлөөлж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр томилж, хугацааны “Цагдаагийн хошууч” цол олгож, цагдаагийн ахмад Содгэрэлийн Оюун-Эрдэнийг хэсгийн байцаагчийн ажлаас чөлөөлж, хүний нөөцийн мэргэжилтнээр томилжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/618 дугаар тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Баянмөнхийн Батсайханыг цагдаа зохицуулагч ажлаас чөлөөлж, хэсгийн байцаагчаар томилж, “Цагдаагийн дэслэгч” цол,
Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар Даваанямын Чиндөлийг Шарга сум дахь хэсгийн цагдаагаар томилж, “Цагдаагийн дэд ахлагч” цол тус тус олгосон.
Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, “Албаны төлөө-3” медалиар цагдаагийн ахлах ахлагч О.Алтантуяа шагнагдлаа.
Шагнагдсан бүх алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна