/ "ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

"ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

Тус газраас “Дураараа бишээ дүрмээрээ” аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг чадварыг олгох, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах зөвлөл, Улаан Загалмай хороо, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын ГАА дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран албан байгууллага аж ахуй нэгжийн жолооч нарыг хамруулсан “Жолоочийн Хариуцлага” зөвлөгөөнийг 2019 оны 11 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр байгууллагуудын шилдэг жолооч нарын төлөөллийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан Загалмай хороо, Цагдаагийн газраас шагнаж урамшуулан, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудын автомашинуудыг стандартын шаардлагад нийцсэн эрүүл мэнд анхны тусламжийн иж бүрдлээр хангалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна