/ "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зѳвлѳл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Улаан загалмайн хороотой хамтран 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам-2019" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ерѳнхий боловсролын 4 сургуулийн баг оролцсоноос Тэргүүн байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Баянбилэг ахлагчтай “ТАС-161” баг шалгарч цом, алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар, дэд байрт 2 дугаар сургуулийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Монгол цагдаа” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, гутгаар байрт 1 дүгээр сургуулийн “Галт шувуу”, тусгай байр 3-р сургуулийн “Бид ирээдүйн эзэд” багууд шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. “Уран зохицуулагч”-аар Ерѳнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Монгол Цагдаа” багийн М.Тамираа шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд идэвх санаачилгатай багаа бэлтгэн оролцсон Ч.Лодойдамбын нэрэмжит 12 жилийн 2 дугаар сургуулийн багш Л.Мөнхцэцэгийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж өглөө.
Тэмцээнд оролцогчид болон үзэгчдэд "Ойлгоё хүндэлье" аяны талаар мэдээлэл хийж, аянд нэгдэхийг УРИАЛЛАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна