/ “2019 ОНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”- Г ИРГЭДЭД ТАЙЛАГНАЛАА"

“2019 ОНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”- Г ИРГЭДЭД ТАЙЛАГНАЛАА"

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд тайлан тавих журам”-д заасны дагуу тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэдэд 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнах арга хэмжээг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван, Есөнбулаг сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Эрдэнэбат, Засаг дарга Ш.Дагва нар оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа “Ятгах тусам нягтал” арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хууль, эрх зүйн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараалаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлагатай оролцсон байгууллага, иргэнийг урамшуулан, үзэгчдийн дунд “Азын сугалаа” явуулж 6 азтанг шалгаруулсан. Иргэдэд Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчдээс урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүллээ.

АЛТАЙЧУУД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ,
АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна