/ “НЭГ СЭТГЭЛ-НЭГ СОЁЛ”

“НЭГ СЭТГЭЛ-НЭГ СОЁЛ”

“ӨНГӨ НЭМЬЕ-2020” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “НЭГ СЭТГЭЛ-НЭГ СОЁЛ” уриалгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олноос аяны хүрээнд "ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ" уриалга бүхий мэдээ мэдээллийг байрлуулж алба хаагч нарт танилцуулга хийн ажиллаж байна. “Нэг сэтгэл – Нэг соёл” сэдвээр алба хаагч нарт сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гоомарал зөв боловсон харилцааг эрхэмлэн ажиллах талаар сургалт оров. Сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар алба хаагчдад яриа таниулга хийн баталгаа авч ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Цээноров нь ЦЕГ-ын тушаалаар цагдаагийн сургагч ахлагч цолоор шагнуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна