/ "АЛБА ХААГЧИД 24 ЦАГААР ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛЖ БАЙНА"

"АЛБА ХААГЧИД 24 ЦАГААР ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛЖ БАЙНА"

Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/102 дугаар захирамжаар тѳв суурин газруудад зорчигч, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалтыг 2020 оны 02 сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны 08:00 хүртэлх хугацаагаар сунгалаа. Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Цагдаагийн газрын дарга постод ажиллах алба хаагчдад зааварчилга, зөвлөмж, үүрэг чиглэл өглөө.
Иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна