/ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТЫН ЦЭГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТЫН ЦЭГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/99 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд тѳв суурин газруудад зорчигч, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын нийт 200 алба хаагч 26 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна