/ ХЯНАЛТЫН 11 ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

ХЯНАЛТЫН 11 ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээсэнтэй холбогдуулан 2020.03.03-ны ѳдрийн 09.00 цагийн байдлаар 130 тээврийн хэрэгсэл, 520 зорчигч аймгаас орох, гарах хѳдѳлгѳѳнд оролцсон байна.
Хөдөлгөөн хязгаарлалтыг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсэх хандлагатай байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 11 цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж, урьдчилан сэргийлэх зѳвлѳмж тараан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна