/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 2021 оны 05 дугаар сарын 21-нд Говь-Алтай аймагт ажиллаж хууль зүйн яамны харъяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэлтэй ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 2 автомашин олгох батламж гардуулан, 2 мотоцикл, 5 компьютер хүлээлгэн өглөө. Сум орон нутагт олон жил үр бүтээлтэй ажилласан 1 алба хаагчид өргөө цагаан гэр олгож амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна