/ “Зургийн түүх"-ийн номыг алба хаагчдад гардууллаа

“Зургийн түүх"-ийн номыг алба хаагчдад гардууллаа

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулагдан бүтээгдсэн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын “Зургийн түүх"-ийн номыг алба хаагчдад гардуулах үйл ажиллагааг зохион байгууллалаа.
Үйл ажиллагааг нээж Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Эрдэнэ-Очир үг хэлж, “Зургийн түүх"-ийн ном бүтээгдсэн талаар Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярмаа алба хаагчдад танилцууллаа.
Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхийг бүтээлцэн ажиллаж байгаа нийт алба хаагчид, ажиллаж байсан үе, үеийн ахмадууддаа Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Хамтран ажилласан “АЛТАЙН МЭДЭЭ АГЕНТЛАГ”, “АЛТАЙН МЭДЭЭ СОНИН”-Ы хамт олондоо ТАЛАРХЛАА. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна